Заяа жолоо
Нууцлалын бодлого
«Заяа жолоо» (com.zaya.joloo) апп таны мэдээллийг хэрхэн боловсруулдаг тухай. Англи хувилбар доор бий.
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сарын 22
«Заяа жолоо» (цаашид «апп») нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн шалгалтад бэлдэхэд туслах сургалтын апп юм. Энэхүү бодлого нь таны мэдээллийг апп хэрхэн боловсруулдгийг тайлбарлана.
1. Аппын бүтэц
Аппын агуулга — шалгалтын асуултууд, замын хөдөлгөөний дүрэм, тэмдэг, тэмдэглэл, хуулийн эх бичвэр — аппын дотор байдаг. Бүртгэл, бэлтгэлийн явцын хадгалалт болон ангийн үйлчилгээ нь үүлэн үйлчилгээ (Google Firebase) дээр ажиллана.
2. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ?
а) Бүртгэлийн танигч. Аппыг анх нээхэд нэргүй (anonymous) бүртгэл автоматаар үүснэ. Энэ нь зөвхөн санамсаргүй тоо үсгээс бүтсэн танигч (user ID) бөгөөд таны нэр, имэйл, утасны дугаар агуулахгүй.
б) Нэвтэрсэн тохиолдолд. Та Google, Apple эсвэл имэйлээр нэвтэрснээр дараах мэдээлэл хадгалагдана:
- имэйл хаяг
- танигч (user ID)
- Google/Apple-аас ирсэн бол харагдах нэр, профайл зураг (байвал)
Нэвтрэх нь заавал биш. Нэвтрэх нь явцаа өөр төхөөрөмж дээр, эсвэл аппыг дахин суулгасны дараа сэргээх болон ангид элсэхэд хэрэгтэй.
в) Бэлтгэлийн явц. Шалгалтын дүн (огноо, оноо, тэнцсэн эсэх, хугацаа), асуулт тус бүрийн зөв/буруу хариултын тоо, давтах хуваарь, сурсан өдрүүд таны танигчтай холбогдон Firebase серверт хадгалагдана — нэргүй бүртгэлд ч мөн адил. Зорилго: бүртгэлтэй бол шинэ төхөөрөмж дээр явцаа сэргээх, ангид элссэн бол Багш харуулах. Нэргүй бүртгэлийн явц 45 хоног идэвхгүй байвал автоматаар устна.
г) Анги (сонголтоор). Багшийн өгсөн кодоор ангид элсвэл таны өөрөө оруулсан нэр ба дээрх явцын нэгдсэн тоо (шалгалтын тоо, оноо, хамрагдалтын хувь, сүүлд идэвхтэй байсан огноо) тухайн ангийн Багш харагдана. Имэйл, утасны дугаар, танигч Багш харагдахгүй. Ангиас гарахад (Профайл → Миний анги → Гарах) багш таны мэдээллийг цаашид харахгүй. Ангид элсэхийн тулд Google, Apple эсвэл имэйлээр нэвтэрсэн байх шаардлагатай.
д) Багшийн бүртгэл. Вэбийн «Багш» хэсэгт бүртгүүлсэн багшийн нэр, имэйл, сургууль, утас (сонголтоор) — зөвхөн баталгаажуулах, холбоо барихад.
е) Техникийн мэдээлэл. Үүлэн үйлчилгээтэй холбогдох бүрд IP хаяг, төхөөрөмжийн ерөнхий мэдээлэл зэрэг стандарт сүлжээний бүртгэл Google-ийн дэд бүтцэд үүсдэг. Үүнийг бид хэрэглэгч тодорхойлоход ашигладаггүй.
ж) Зар сурталчилгааны үр дүнг хэмжих мэдээлэл (Meta). Аппыг олон хүнд хүргэх зорилгоор бид Facebook/Instagram дээр сурталчилгаа явуулдаг бөгөөд зар хэр үр дүнтэйг хэмжихийн тулд апп Meta Platforms-ийн App Events SDK агуулна. Энэ SDK Meta руу дараах зүйлийг илгээнэ: аппыг суулгасан, нээсэн тухай event; төхөөрөмжийн ерөнхий мэдээлэл (загвар, үйлдлийн систем, хэл); зар сурталчилгааны танигч (Android дээр Advertising ID, iOS дээр зөвхөн та «Tracking» зөвшөөрлийг өгсөн тохиолдолд IDFA); мөн бүртгэл үүсгэсэн, шалгалт өгсөн (тэнцсэн эсэх, оноо) гэсэн үйлдлийн event. Таны нэр, имэйл, асуулт бүрийн хариулт, унших түүх Meta руу хэзээ ч илгээгдэхгүй. Meta энэ мэдээллийг өөрийн бодлогын дагуу боловсруулна: https://www.facebook.com/privacy/policy/.
Татгалзах: iOS дээр Тохиргоо → Нууцлал ба аюулгүй байдал → Tracking хэсгээс аппын зөвшөөрлийг унтраана (эсвэл анх асуухад «Бүү зөвшөөр» гэж сонгоно); Android дээр Тохиргоо → Google → Зар (Ads) хэсгээс Advertising ID-г устгах буюу шинэчилнэ. Татгалзсан ч апп бүрэн ажиллана.
3. Бид юу цуглуулдаггүй вэ?
- Байршил
- Микрофон, харилцагчийн жагсаалт, зураг, файл
- Камер — зөвхөн «Ангид элсэх» дэх QR уншуулахад, таны зөвшөөрлөөр; зураг, бичлэг хадгалагдахгүй, серверт илгээгдэхгүй
- Утасны дугаар
- Картын болон дансны мэдээлэл
Апп нь зар сурталчилгаа харуулдаггүй, Crashlytics зэрэг алдаа мэдээлэх сан агуулаагүй. Зар сурталчилгааны үр дүнг хэмжих Meta App Events SDK-ийн тухай 2-р хэсгийн ж)-д тайлбарласан.
4. Зөвхөн төхөөрөмж дээр хадгалагдах мэдээлэл
Дараах зүйл серверт огт илгээгддэггүй, зөвхөн таны утсанд байна:
- Шалгалт бүрийн асуулт тус бүрд өгсөн хариулт (дүнг дахин харахад)
- Хадгалсан заалт, тэмдгийн хавчуурга
- Унших хэсгийн байрлал, хайлтын түүх
- Сэдэв (гэрэл/харанхуй), үсгийн хэмжээ, сануулгын цаг
Аппыг устгахад эдгээр бүрэн устана. Профайл → Статистик → «Түүхийг цэвэрлэх» товч төхөөрөмж дээрх болон серверт хадгалагдсан явцыг хоёуланг нь тэглэнэ.
5. Мэдээлэл хэнд дамждаг вэ?
Бид таны мэдээллийг зардаггүй. Үйлчилгээ явуулахад зайлшгүй шаардлагатай дараах байгууллагууд боловсруулагчийн үүрэгтэй оролцоно:
- Google (Firebase Authentication, Cloud Firestore, Cloud Functions) — бүртгэл, бэлтгэлийн явц, анги хадгалах дэд бүтэц. https://policies.google.com/privacy
- Apple — та Sign in with Apple-ээр нэвтэрсэн тохиолдолд. https://www.apple.com/legal/privacy/
- Meta Platforms (Facebook, Instagram) — зар сурталчилгааны үр дүнг хэмжих; 2-р хэсгийн ж)-д заасан event, төхөөрөмжийн мэдээлэл, зар сурталчилгааны танигч. https://www.facebook.com/privacy/policy/
Хууль ёсны шаардлагаар эрх бүхий байгууллага албан ёсоор шаардсан тохиолдолд мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй.
6. Аюулгүй байдал
Апп болон сервер хоорондын бүх холболт HTTPS/TLS-ээр шифрлэгдэнэ. Хэрэглэгч зөвхөн өөрийн бүртгэлийн мэдээллийг уншина; багш зөвхөн өөрийн ангийн сурагчдын нэр, явцын нэгдсэн тоог уншина.
7. Хадгалах хугацаа ба бүртгэл устгах
Нэргүй бүртгэл 30 хоног ашиглагдаагүй бол автоматаар устна.
Бүртгэлээ бүрмөсөн устгах алхам:
- Аппыг нээнэ.
- Доод цэснээс Профайл хэсгийг сонгоно.
- «Бүртгэлээ устгах» товчийг дарна.
- Баталгаажуулах цонхонд «Устгах» гэж хариулна.
Устгаснаар дараах зүйл бүрмөсөн устна: бүртгэлийн танигч (user ID), имэйл хаяг, нэр, профайл зураг, серверт хадгалагдсан бэлтгэлийн явц, ангийн гишүүнчлэл, багшийн бүртгэл. Төхөөрөмж дээрх хавчуурга нь аппыг устгахад арилна.
Апп ашиглах боломжгүй бол устгах хүсэлтээ eejuupts@gmail.com хаягаар илгээнэ үү. Бид 30 хоногийн дотор биелүүлнэ. Мөн бүртгэлээ устгалгүйгээр зөвхөн тодорхой мэдээллээ устгах хүсэлт гаргаж болно. Дэлгэрэнгүй: Бүртгэл устгах.
8. Зөвшөөрөл
Апп дараах Android зөвшөөрлийг ашиглана:
- Интернэт — нэвтрэх, явц хадгалах
- Камер — зөвхөн ангийн QR код уншуулахад, таны зөвшөөрлөөр
- Мэдэгдэл (POST_NOTIFICATIONS) — өдөр тутмын сануулга. Заавал биш, татгалзаж болно
- RECEIVE_BOOT_COMPLETED — утсаа унтрааж асаасны дараа сануулгын хуваарийг сэргээх
Байршил, камер, микрофон, харилцагч, файлын зөвшөөрөл авдаггүй.
9. Хүүхдийн нууцлал
Апп нь 18-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй бөгөөд хүүхдээс зориудаар ямар ч мэдээлэл цуглуулдаггүй.
10. Агуулгын эх сурвалж
Шалгалтын асуултуудыг аппыг хөгжүүлэгч өөрөө бэлтгэсэн болно. Замын хөдөлгөөний дүрэм, замын тэмдэг, тэмдэглэл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн эх бичвэрийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (legalinfo.mn)-ээс авсан бөгөөд эдгээрийн албан ёсны хаяг апп дотор ил байрлана.
Апп нь зөвхөн сургалт, дадлагын зориулалттай бөгөөд албан ёсны шалгалтын дүнг баталгаажуулахгүй.
11. Бодлогын өөрчлөлт
Энэхүү бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд энэ хуудсыг шинэчилж, дээрх огноог өөрчилнө.
12. Холбоо барих
Асуулт, санал, мэдээлэл устгах хүсэлт: eejuupts@gmail.com
Last updated: 22 September 2026
Developer: Purevjargal — eejuupts@gmail.com
«Заяа жолоо» (Zaya Joloo) is a study app for the Mongolian driving theory exam.
How the app works
All study content — the exam questions, traffic rules, road signs, road markings and law texts — ships inside the app. Accounts, study progress storage and classes run on Google Firebase.
What we collect
- Account identifier: on first launch an anonymous account is created automatically. It is a random user ID only — no name, email or phone number.
- If you sign in (Google, Apple or email): your email address, user ID, and display name / profile photo if the provider supplies them. Signing in is optional; the app works fully without it. It is needed only to restore your progress or access on another device or after reinstalling.
- Study progress: exam results (date, score, pass/fail, time), per-question right/wrong counts, spaced-repetition schedule and study days are stored on Firebase under your user ID — for anonymous accounts too — so that signed-in users can restore progress on a new device and, if you join a class, your teacher can see it. Anonymous progress is deleted after 45 days of inactivity.
- Classes (optional): if you join a class with a teacher's code, the name you enter and aggregate progress figures (exam count, scores, coverage, last active date) are visible to that teacher. Your email, phone number and user ID are not. Leaving the class stops this. Joining requires signing in.
- Teacher accounts: name, email, school and optional phone, used only to verify the request and contact you.
- Ad measurement (Meta): we advertise the app on Facebook and Instagram, and to measure whether those ads work the app includes the Meta App Events SDK. It sends Meta: app install and launch events; general device data (model, OS, language); the advertising identifier (Android Advertising ID; on iOS the IDFA only if you allow tracking); and the events registration completed and exam finished (pass/fail, score). Your name, email, individual answers and reading history are never sent to Meta. Meta processes this data under its own policy: https://www.facebook.com/privacy/policy/. To opt out, disallow tracking for the app in iOS Settings → Privacy & Security → Tracking, or delete/reset your Advertising ID in Android Settings → Google → Ads. The app works fully either way.
- Technical: standard network logs (IP address, general device data) generated by Google's infrastructure. Not used for profiling.
What we do not collect
Location, microphone, contacts, photos, files, phone number, or card and bank account details. The camera is used only to scan a class QR code in "Join class", with your permission; no images are stored or uploaded. The app shows no ads and contains no crash-reporting SDK; the Meta ad-measurement SDK is described above.
Stored only on your device
Per-answer detail of each exam, bookmarks, reading position, search history, theme, font size and reminder time never leave your device. Profile → Statistics → Clear history resets both the on-device and server-side progress.
Sharing
We do not sell your data. Processors: Google (Firebase Authentication, Cloud Firestore, Cloud Functions); Apple if you use Sign in with Apple; and Meta Platforms for ad measurement as described above. We disclose data only where legally required.
Security
All traffic between the app and our servers is encrypted with HTTPS/TLS. Users can read only their own account document; a teacher can read only the names and aggregate progress of students in their own classes.
Retention and account deletion
Anonymous accounts unused for 30 days are deleted automatically. To delete your account: open the app, open the Profile tab in the bottom bar, tap the Delete account button, then confirm. This permanently removes your user ID, email, name, profile photo, server-side progress, class memberships and any teacher record. You can also request deletion, including deletion of specific data without closing your account, by emailing eejuupts@gmail.com; we act within 30 days. See also account deletion.
Permissions
Internet; camera (only to scan a class QR code, with your permission); notifications (optional, for study reminders); boot-completed (to restore reminder schedules after a restart). No location, microphone, contacts or file permissions.
Children
The app is not directed at children under 18.
Content sources
The exam questions are written by the app's developer. The traffic rules, road signs, road markings and the Road Traffic Safety Law texts come from legalinfo.mn, the official legal information system of the Ministry of Justice and Home Affairs of Mongolia; their official links are shown inside the app. The app is for study and practice purposes only.