2-р бүлэг · 30 тэмдэг

Хориглох тэмдэг

2.1. Хориглох тэмдэг нь замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоох буюу хязгаарлалтыг хүчингүй болгоно:

  • 2.1 «Орох хориотой»-тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно;

    2.1 «Орох хориотой»-тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно;

  • 2.2 «Хөдөлгөөн хориотой»-тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

    2.2 «Хөдөлгөөн хориотой»-тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

  • 2.3 «Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой»;

    2.3 «Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой»;

  • 2.4 «Ачааны автомашины хөдөлгөөн хориотой»-бүх жин нь 3.5 тонноос илүү буюу хэрэв тэмдэгт бүх жинг заасан бол түүнээс илүү ачааны автомашин, мөн трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно;

    2.4 «Ачааны автомашины хөдөлгөөн хориотой»-бүх жин нь 3.5 тонноос илүү буюу хэрэв тэмдэгт бүх жинг заасан бол түүнээс илүү ачааны автомашин, мөн трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно;

  • 2.5 «Мотоциклын хөдөлгөөн хориотой»;

    2.5 «Мотоциклын хөдөлгөөн хориотой»;

  • 2.6 «Тракторын хөдөлгөөн хориотой»-трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно;

    2.6 «Тракторын хөдөлгөөн хориотой»-трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно;

  • 2.7 «Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой»-чиргүүлтэй ачааны автомашин болон чиргүүлтэй трактор, мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

    2.7 «Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой»-чиргүүлтэй ачааны автомашин болон чиргүүлтэй трактор, мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

  • 2.8 «Ердийн хөсгийн хөдөлгөөн хориотой»-ердийн хөсгөөр явах, мал туух болон хөтөлж явахыг хориглоно;

    2.8 «Ердийн хөсгийн хөдөлгөөн хориотой»-ердийн хөсгөөр явах, мал туух болон хөтөлж явахыг хориглоно;

  • 2.9 «Унадаг дугуйн хөдөлгөөн хориотой»-унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнийг хориглоно;

    2.9 «Унадаг дугуйн хөдөлгөөн хориотой»-унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнийг хориглоно;

  • 2.10 «Явган зорчигчийн хөдөлгөөн хориотой»;

    2.10 «Явган зорчигчийн хөдөлгөөн хориотой»;

  • 2.11 «Жингийн хязгаарлал»-бодит жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

    2.11 «Жингийн хязгаарлал»-бодит жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

  • 2.12 «Тэнхлэгийн ачааллын хязгаарлал»-аль нэг тэнхлэгт ногдож буй бодит жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

    2.12 «Тэнхлэгийн ачааллын хязгаарлал»-аль нэг тэнхлэгт ногдож буй бодит жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

  • 2.13 «Өндрийн хязгаарлал»-ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

    2.13 «Өндрийн хязгаарлал»-ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

  • 2.14 «Өргөний хязгаарлал»-ачаатай буюу ачаагүй өргөний хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

    2.14 «Өргөний хязгаарлал»-ачаатай буюу ачаагүй өргөний хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

  • 2.15 «Уртын хязгаарлал»-ачаатай буюу ачаагүй нийт бүрэлдэхүүний уртын хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

    2.15 «Уртын хязгаарлал»-ачаатай буюу ачаагүй нийт бүрэлдэхүүний уртын хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

  • 2.16 «Хоорондын зайн доод хязгаарлал»-тээврийн хэрэгслүүд хоорондоо тэмдэгт зааснаас бага зайтай явахыг хориглоно;

    2.16 «Хоорондын зайн доод хязгаарлал»-тээврийн хэрэгслүүд хоорондоо тэмдэгт зааснаас бага зайтай явахыг хориглоно;

  • 2.17 «Гааль»-гаалийн хяналтын бүсээр хяналт шалгалтад орохгүйгээр нэвтрэхийг хориглоно;

    2.17 «Гааль»-гаалийн хяналтын бүсээр хяналт шалгалтад орохгүйгээр нэвтрэхийг хориглоно;

  • 2.18.а «Баруун гар тийш эргэх хориотой»;

    2.18.а «Баруун гар тийш эргэх хориотой»;

  • 2.18.б «Зүүн гар тийш эргэх хориотой»;

    2.18.б «Зүүн гар тийш эргэх хориотой»;

  • 2.19 «Буцаж эргэх хориотой»;

    2.19 «Буцаж эргэх хориотой»;

  • 2.20 «Гүйцэж түрүүлэх хориотой»-удаан явдалт тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, хоёр дугуйт мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно;

    2.20 «Гүйцэж түрүүлэх хориотой»-удаан явдалт тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, хоёр дугуйт мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно;

  • 2.21 «Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл»-2.20 тэмдгийн үйлчлэх хүрээ дууссаныг заана;

    2.21 «Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл»-2.20 тэмдгийн үйлчлэх хүрээ дууссаныг заана;

  • 2.22 «Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой»-бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинаар бүх төрлийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно;

    2.22 «Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой»-бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинаар бүх төрлийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно;

  • 2.23 «Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл»-2.22 тэмдгийн үйлчлэх хүрээ дууссаныг заана;

    2.23 «Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл»-2.22 тэмдгийн үйлчлэх хүрээ дууссаныг заана;

  • 2.24 «Хурдны дээд хязгаарлал»-тээврийн хэрэгслийн хурдыг (км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно;

    2.24 «Хурдны дээд хязгаарлал»-тээврийн хэрэгслийн хурдыг (км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно;

  • 2.25 «Хурдны дээд хязгаарлалын төгсгөл»-2.24 тэмдгийн үйлчлэх хүрээ дууссаныг заана;

    2.25 «Хурдны дээд хязгаарлалын төгсгөл»-2.24 тэмдгийн үйлчлэх хүрээ дууссаныг заана;

  • 2.26 «Дуут дохио хориотой»-зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд дуут дохио өгөхийг хориглоно;

    2.26 «Дуут дохио хориотой»-зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд дуут дохио өгөхийг хориглоно;

  • 2.27 «Түр зогсох хориотой»-тээврийн хэрэгслийн түр ба удаан зогсолтыг хориглоно;

    2.27 «Түр зогсох хориотой»-тээврийн хэрэгслийн түр ба удаан зогсолтыг хориглоно;

  • 2.28 «Удаан зогсох хориотой»-тээврийн хэрэгслийн удаан зогсолтыг хориглоно;

    2.28 «Удаан зогсох хориотой»-тээврийн хэрэгслийн удаан зогсолтыг хориглоно;

  • 2.29 «Бүх хорионы төгсгөл»-2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээ дууссаныг заана.

    2.29 «Бүх хорионы төгсгөл»-2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээ дууссаныг заана.

Хэрэглэх заавар

2.2. Уулзвар, гарцын өмнө байрласан 2.2-2.9 тэмдгийн үйлчлэх чигийг 7.3.а, 7.3.б, 7.3.в тэмдгээр тогтооно. Харин уулзвар, гарцын цаана байрласан 2.2-2.9 тэмдэг нь тухайн зам (зорчих хэсэг)-д хамаарна.

2.3. 2.2, 2.3, 2.18.а, 2.18.б, 2.19, 2.27 тэмдгийн үйлчлэл нь чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.

2.4. 2.2-2.8 тэмдгийн үйлчлэл нь зохих журмын дагуу зөвшөөрөл авсан тухайн төрлийн тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Эдгээр тээврийн хэрэгслийн жолооч уг хориглолт тогтоосон замын хэсгээр зорчихдоо тухайн очих газартаа хүрэх буюу тухайн замын хэсгээс гарах хамгийн дөт зам, ойр уулзварыг ашиглана.

2.5. 2.2, 2.3, 2.28 тэмдгийн үйлчлэл нь «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.

2.6. 2.18.а, 2.18.б тэмдэг нь зорчих хэсгүүдийн зөвхөн эхний огтлолцолд хамаарна.

2.7. 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. Эдгээр тэмдгийн үйлчлэх хүрээг дараахь байдлаар багасгаж болно: -2.20, 2.22, 2.24 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 2.21, 2.23, 2.25 харгалзах тэмдгүүдээр; -2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26 тэмдгүүдийн хувьд 7.2.а нэмэлт тэмдгийг хамт хэрэглэснээр; -2.24 тэмдгийн үйлчлэх хүрээг хурдны өөр хязгаарлал бүхий 2.24 тэмдгээр; -2.27, 2.28 тэмдгүүдийн хувьд 7.2.б, 7.2.д, 7.2.е нэмэлт тэмдгийг хамт хэрэглэснээр буюу 7.2.в тэмдэгтэй хамт давтан тавьсан 2.27, 2.28 харгалзах тэмдгүүдээр, эсхүл аль нэгийнх нь үйлчлэх хүрээг нөгөөгөөр нь буюу 5.17 тэмдгээр; -2.27 тэмдгийг 1.4 тэмдэглэлтэй хамт, 2.28 тэмдгийг 1.9 тэмдэглэлтэй хамт байрлуулснаар (энэ тохиолдолд тэмдгийн үйлчлэх хүрээ тэмдэглэлийн уртаар хязгаарлагдана); -хэд хэдэн тэмдгийн үйлчлэх хүрээг 2.29 тэмдгээр нэгэн зэрэг багасгасан байж болно.

2.8. 2.10, 2.27, 2.28 тэмдгийн үйлчлэл нь замын тухайн байрласан талдаа хүчинтэй байна.

2.9. Замын ажил хийгдэж байгаа хэсэгт түр байрлуулсан 2.11-2.16, 2.18.а-2.25 тэмдгийн дэвсгэр шар өнгөтэй байж болно.

Эх сурвалж: legalinfo.mn. Хайлттай хувилбар — /temdeg.