7-р бүлэг · 20 тэмдэг
Нэмэлт тэмдэг
7.1. Нэмэлт тэмдгийг бусад тэмдэгтэй хамт тавьж тэдгээрийн утга ба үйлчлэлийг тодруулна:

7.1.а «Объект хүртэлх зай»-тухайн тэмдгээс замын дагуух аюул бүхий хэсэг буюу хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хэсэг, эсхүл объект хүртэлх зайг заана;

7.1.б «Объект хүртэлх зай»-суурин газрын гаднах замд 3.5 тэмдгийг уулзварын шууд өмнө байрлуулсан үед 3.4 тэмдгээс уг уулзвар хүртэлх зайг заана. Тэмдэг дэх “ЗОГС” гэсэн бичлэгийн оронд “STOP” гэж бичсэн байж болно;


7.1.в, 7.1.г «Объект хүртэлх зай»-замаас зайдуу орших объект хүртэлх зай, чигийг заана. Мөн уулзварын өмнө анхааруулах тэмдгийн хамт байрлуулж хөндлөн нийлсэн замын тухайн чигийн дагуух аюул бүхий хэсэг хүртэлх зайг заасан байж болно;

7.2.а «Үйлчлэх хүрээ»-1.9.а-1.14, 1.19, 1.21-1.28 тэмдгээр анхааруулсан аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26, 5.17, 5.18, 5.21, 5.22, 5.28 тэмдгийн үйлчлэх хүрээг заана;





7.2.б-7.2.е «Үйлчлэх хүрээ»-2.27, 2.28 тэмдгийн үйлчлэх хүрээг заана. 7.2.в тэмдэг нь үйлчлэх хүрээний төгсгөлийг, 7.2.г тэмдэг нь үйлчлэх хүрээн дотор байгааг заана;



7.3.а-7.3.в «Үйлчлэх чиг»-уулзвар, гарцын шууд өмнө байрласан 2.2-2.9 тэмдгийн үйлчлэх чигийг заана. Мөн замаас холгүй орших объектын байршлыг заахад хэрэглэж болно;







7.4.а-7.4.ж «Тээврийн хэрэгслийн төрөл»-тухайн тэмдгийн үйлчлэл нь дараахь төрлийн тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана:; 7.4.а-бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин; 7.4.б-чиргүүлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэл; 7.4.в-суудлын автомашин болон бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин; 7.4.г-жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин; 7.4.д-трактор, өөрөө явдаг машин механизм; 7.4.е-мотоцикл; 7.4.ж-унадаг дугуй, мопед.







7.5.а-7.5.ж «Үйлчлэх хугацаа»-тухайн тэмдгийн үйлчлэл нь дараахь хугацаанд хүчинтэй байхыг заана:; 7.5.а-бямба, ням гараг болон нийтээр тэмдэглэх баярын өдөр; 7.5.б-ажлын өдөр; 7.5.в-тухайн гараг; 7.5.г-тухайн цаг; 7.5.д–7.5.ж-тухайн өдөр (гараг)-ийн тухайн цаг.









7.6.а-7.6.и «Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр»-5.17 тэмдгийн хамт явган хүний зам дагуух зогсоолыг мэдээлэх бөгөөд 7.6.а, 7.6.г, 7.6.д тэмдэг нь тээврийн хэрэгслийг явган хүний замын хашлаганд шахаж зорчих хэсэг дээр зогсоох, 7.6.б, 7.6.е, 7.6.ж тэмдэг нь хашлагыг унуулж зогсоох, 7.6.в, 7.6.з, 7.6.и тэмдэг нь явган хүний зам дээр гаргаж зогсоох хэлбэрийг тус тус заана. 7.6.а тэмдэг бүхий зогсоолд бүх төрлийн тээврийн хэрэгслийг, 7.6.б-7.6.и тэмдэг бүхий зогсоолд зөвхөн суудлын автомашин, мотоцикл, мопед, унадаг дугуйг зогсоохыг зөвшөөрнө;

7.7 «Хөдөлгүүрийг унтрааж зогсоох»-5.17, 6.12 тэмдэг бүхий зогсоолд тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаалттай удаан зогсоохыг хориглоно;

7.8 «Төлбөртэй үйлчилгээ»-тухайн үйлчилгээ, зогсоолын талбай төлбөртэй болохыг заана;

7.9 «Удаан зогсохыг зөвшөөрөх хугацаа»-5.17 тэмдэг бүхий зогсоолд тээврийн хэрэгсэл байлгахыг зөвшөөрсөн дээд хугацааг заана;

7.10 «Тээврийн хэрэгслийг шилжүүлэн журамлах сануулга»-2.27, 2.28, 7.9 тэмдгийн заалт зөрчсөн тээврийн хэрэгслийг замын тухайн хэсгээс ачиж буюу чирч шилжүүлэн журамлахыг сануулна;

7.11 «Автомашинд үзлэг хийх газар»-5.17, 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбай нь тээврийн хэрэгслийн мордмол тавцан буюу үзлэгийн сувагтай болохыг заана;

7.12 «Бүх жингийн хязгаарлал»-бүх жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгсэлд тухайн тэмдгийн үйлчлэл хамаарахыг заана;

7.13 «Гол замын чиг»-3.1, 3.4, 3.5 тэмдэгтэй хамт тавигдаж, тухайн уулзварт нийлсэн гол замын чигийг заана;

7.14 «Эгнээ»-гэрлэн дохио, тэмдгийн үйлчлэх эгнээг заана;

7.15 «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн»-5.17 тэмдэг бүхий зогсоол нь зөвхөн «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд хамаарахыг заана;

7.16 «Хараагүй хүн»-1.18, 5.19.а, 5.19.б тэмдэгтэй хамт тавигдаж, харааны бэрхшээлтэй хүмүүс зам хөндлөн гарах гарцыг анхааруулах ба мэдээлнэ;


7.17.а, 7.17.б «Зорчих хэсгийн гадаргуугийн байдал»-7.17.а тэмдэг нь зорчих хэсгийн гадаргуу нойтон үед, 7.17.б тэмдэг нь цастай буюу мөстсөн үед тухайн тэмдэг хүчинтэй байхыг заана.
Хэрэглэх заавар
7.2. 5.17 тэмдгээс бусад тэмдгийг хоёроос олон нэмэлт тэмдэгтэй хамт байрлуулахгүй.
7.3. Тэмдгийн утга, үйлчлэлийг тодотгох зорилгоор хөдөлгөөний горимд ямар нэгэн нэмэлт хязгаарлалт тогтоогоогүй, хөдөлгөөнд оролцогчдод хялбар ойлгогдох бусад нэмэлт тэмдэг хэрэглэж болно. Ийм тэмдгийг MNS 4597 стандартад заасан нэмэлт тэмдгийн хэмжээ, техникийн шаардлагад нийцүүлэн цагаан буюу шар өнгийн дэвсгэр дээр хар өнгөөр хийнэ.
Эх сурвалж: legalinfo.mn. Хайлттай хувилбар — /temdeg.