20 дүгээр бүлэг
Тууш замын хөдөлгөөн
МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ · Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралт
20.1.Тууш замд дараахь зүйлийг хориглоно:
а/ явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизм, мөн техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс илүүгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн;
б/ бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг ба хоёр дахь эгнээнээс бусад эгнээгээр явах;
в/ 5.17 буюу 6.12 тэмдгээр заасан зориулалтын зогсоолоос бусад хэсэгт түр ба удаан зогсох;
г/ ухрах болон буцаж эргэх;
д/ жолоодлогын дадлага хийх.
20.2.Тууш замд жолооч зайлшгүй зогсолт хийвэл энэ дүрмийн 9.3-ын «б», 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэж, зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна.
Эх сурвалж: legalinfo.mn. Хайлттай, бүлэг хооронд шилждэг хувилбар — /duram.