21 дүгээр бүлэг

Жолоодлогын дадлага хийх

МОНГОЛ УЛСЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ · Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралт

21.1.Жолоодлогын дадлагыг эрх бүхий багш өөрийн шууд удирдлага, хяналтын дор явуулах ба аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээнэ.

21.2.Жолоодлогын дадлагын багш нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх болон багшлах эрхийн үнэмлэхтэй байна.

21.3.Жолоодлогын анхан шатны дадлагыг тусгайлан бэлтгэсэн талбайд хийнэ. Харин замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын зохих дадлагатай болсон хүнийг замын хөдөлгөөнд дадлагажуулж болно.

21.4.Жолоодлогын дадлагын тээврийн хэрэгсэл нь MNS 6585 стандартын шаардлагыг хангасан байх бөгөөд дадлага хийх үед «Сургалтын тээврийн хэрэгсэл» таних тэмдэгтэй байна.

Эх сурвалж: legalinfo.mn. Хайлттай, бүлэг хооронд шилждэг хувилбар — /duram.