4-р бүлэг · 14 тэмдэг
Заах тэмдэг
4.1. Заах тэмдэг нь замын хөдөлгөөнд шаардлагатай горим тогтоох буюу тогтоосон горимыг өөрчилнө:

4.1.а «Чигээрээ явна»;

4.1.б «Баруун гар тийш явна»;

4.1.в «Зүүн гар тийш явна»;

4.1.г «Чигээрээ буюу баруун гар тийш явна»;

4.1.д «Чигээрээ буюу зүүн гар тийш явна»;

4.1.е «Баруун буюу зүүн гар тийш явна». , 4.1.б «Баруун гар тийш явна», 4.1.в «Зүүн гар тийш явна», 4.1.г «Чигээрээ буюу баруун гар тийш явна», 4.1.д «Чигээрээ буюу зүүн гар тийш явна», 4.1.е «Баруун буюу зүүн гар тийш явна»-тухайн уулзвар, гарцыг зөвхөн сум заасан чигт нэвтрэхийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө;

4.2.а «Саадыг баруун гар талаар тойрч гарна»;

4.2.б «Саадыг зүүн гар талаар тойрч гарна». , 4.2.б «Саадыг зүүн гар талаар тойрч гарна»-тухайн саадыг зөвхөн сум заасан талаар тойрч гарахыг зөвшөөрнө;

4.2.в «Саадыг баруун буюу зүүн гар талаар тойрч гарна»-тухайн саадыг аль ч талаар нь тойрч гарахыг зөвшөөрнө;

4.3 «Тойрох хөдөлгөөн»-тухайн уулзвар (талбай)-ыг зөвхөн сум заасан чигийн дагуу тойрч нэвтрэхийг зөвшөөрнө;

4.4 «Унадаг дугуйн зам»-зөвхөн унадаг дугуй, мопедын хөдөлгөөнийг зөвшөөрөхөөс гадна Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасны дагуу явган зорчигчийн хөдөлгөөнийг мөн зөвшөөрнө;

4.5 «Явган хүний зам»-зөвхөн явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрөхөөс гадна Замын хөдөлгөөний дүрмийн 25.3, 25.5-д заасны дагуу унадаг дугуйн хөдөлгөөнийг мөн зөвшөөрнө;

4.6 «Хурдны доод хязгаарлал»-зөвхөн тэмдэгт заасан болон түүнээс илүү хурдтай (км/цаг) явахыг зөвшөөрнө;

4.7 «Хурдны доод хязгаарлалын төгсгөл»-4.6 буюу 5.12.а тэмдгээр тогтоосон хурдны доод хязгаарлалын үйлчлэх хүрээ дууссаныг заана.
Хэрэглэх заавар
4.2. 4.1.а тэмдэг нь замын хэсгийн эхэнд (уулзварын цаана) байрласан бол эхний уулзвар хүртэл хүчинтэй байх бөгөөд гарцаар баруун гар тийш эргэхийг хориглохгүй. Харин тусгаарлах зурвасын тасархай хэсгийн шууд өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгт хамаарна.
4.3. 4.6 тэмдгийн үйлчлэх хүрээг 4.7 тэмдгээр төгсгөөгүй бол байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна.
Эх сурвалж: legalinfo.mn. Хайлттай хувилбар — /temdeg.