5-р бүлэг · 42 тэмдэг
Мэдээлэх тэмдэг
5.1. Мэдээлэх тэмдэг нь замын нөхцөл байдал, хөдөлгөөний горимын онцлог, суурин газар болон бусад объектын байршлыг мэдээлнэ:

5.1 «Тууш зам»-тууш замын хөдөлгөөний журмыг мөрдөх зам;

5.2 «Тууш замын төгсгөл»-5.1 тэмдэг бүхий замаас гарч байгааг мэдээлнэ;

5.3 «Суурин газрын эхлэл»-суурин газрын доторх хөдөлгөөний журмыг мөрдөх шаардлагатай суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ;

5.4 «Суурин газрын төгсгөл»-5.3 тэмдэг бүхий нутаг дэвсгэрээс гарч байгааг мэдээлнэ;

5.5 «Суурин газрын эхлэл»-суурин газрын доторх хөдөлгөөний журмыг тухайн замд мөрдөх шаардлагагүй суурин газрын эхлэл болон нэрийг мэдээлнэ;

5.6 «Суурин газрын төгсгөл»-5.5 тэмдэг бүхий нутаг дэвсгэрээс гарч байгааг мэдээлнэ;

5.7 «Нэг чигийн хөдөлгөөн»-хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсэг;

5.8 «Нэг чигийн хөдөлгөөний төгсгөл»-5.7 тэмдэг бүхий зам буюу зорчих хэсгээс гарч байгааг мэдээлнэ;

5.9.а «Зүүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй»-хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй;

5.9.б «Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй»-хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй;


5.10.а, 5.10.б «Эгнээнээс явах хөдөлгөөний чиг»-хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоог мэдээлж, эгнээ тус бүрээс тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Тэмдгийн зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий хамгийн зүүн гар талын захын эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө;



5.11.а, 5.11.б «Эгнээгээр явах хөдөлгөөний чиг»-тухайн зорчих хэсгийн эгнээний тоог болон эгнээ тус бүрийн хөдөлгөөний урсгалын чигийг мэдээлнэ. Тэмдэгт аль нэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон тэмдэг дүрсэлсэн байвал тухайн эгнээгээр уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;


5.12.а, 5.12.б «Эгнээний эхлэл»-хөдөлгөөний тухайн чигт эгнээний тоо нэмэгдэж байгааг мэдээлнэ. 5.12.а тэмдэгт 4.6 «Хурдны доод хязгаарлал» тэмдгийг дүрсэлсэн байвал уг тэмдэгт зааснаас илүү хурдтай явах боломжгүй тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнөө зөвхөн нэмэгдэж буй эгнээгээр үргэлжлүүлнэ. 5.12.б тэмдэгт аль нэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон тэмдэг дүрсэлсэн байвал тухайн эгнээгээр уг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;


5.13.а, 5.13.б «Эгнээний төгсгөл»-хөдөлгөөний тухайн чиг дэх эгнээний тоо хасагдаж байгааг мэдээлнэ;

5.14 «Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ»-чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан эгнээг мэдээлнэ. Тэмдгийг тухайн эгнээний харалдаа зорчих хэсгийн дээр байрлуулна;

5.15 «Хөдөлгөөний бүдүүвч»-хөдөлгөөн нь аль нэг чигт хориглогдсон уулзвараар нэвтэрч гарахад тохиромжтой чиглэл буюу тухайн уулзвар дээрх хөдөлгөөний зохион байгуулалтын онцлогийг мэдээлнэ;

5.16 «Буцаж эргэх газар»-тээврийн хэрэгсэл буцаж эргэхэд зориулсан газрыг мэдээлэх бөгөөд зүүн гар тийш эргэхийг хориглоно;

5.17 «Зогсоол»-тээврийн хэрэгсэл удаан зогсоход зориулсан газрыг мэдээлнэ. Явган хүний зам дагуух зогсоолыг мэдээлж буй 5.17 тэмдгийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний түр буюу удаан зогсох хориотой замын хэсэг хүртэл хүчинтэй байна. Үйлчлэх хүрээг 7.2.а нэмэлт тэмдгээр хязгаарлаж болно;

5.18 «Хурд сааруулагч»-тээврийн хэрэгслийн хурдыг сааруулах зориулалт бүхий хиймэл бартааг мэдээлнэ. Замын тухайн хэсэгт хэд хэдэн хурд сааруулагчийг хооронд нь 100 м-ээс холгүй зайтай цувруулан тавьсан бол 7.2.а нэмэлт тэмдгээр тухайн хэсгийн үргэлжлэх зайг заана;


5.19.а, 5.19.б «Явган хүний гарц»-зорчих хэсгээр явган зорчигч хөндлөн гарах газрыг мэдээлнэ. Явган хүний гарц нь тэмдэглэлгүй бол 5.19.б тэмдгийг замын баруун гар талд гарцын шууд өмнө, 5.19.а тэмдгийг замын зүүн гар талд гарцын цаана байрлуулна;




5.20.а-5.20.г «Явган хүний гарам»-явган зорчигч зорчих хэсгийн доогуур ба дээгүүр хөндлөн гарах газрыг мэдээлнэ;
5.21 «Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал»;
5.22 «Таксийн зогсоол»-суудлын болон ахуй үйлчилгээний таксийн зогсоолын байршлыг мэдээлнэ;

5.23 «Хороолол»-хорооллын доторх хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр;

5.24 «Хорооллын төгсгөл»-5.23 тэмдэг бүхий нутаг дэвсгэрээс гарч байгааг мэдээлнэ;

5.25 «Сургууль орчмын бүс»-сургууль орчмын бүс дотор тогтоосон хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр;
5.26 «Сургууль орчмын бүсийн төгсгөл»-5.25 тэмдэг бүхий нутаг дэвсгэрээс гарч байгааг мэдээлнэ;
5.27 «Хурдны ерөнхий дээд хязгаарлал»-Монгол Улсын нутаг дэвсгэрт тогтоосон тээврийн хэрэгслийн хурдны ерөнхий дээд хязгаарлалыг мэдээлнэ. Тэмдгийг Монгол Улсын нутаг дэвсгэр рүү орох замын хэсэгт, гаалийн шалган өнгөрүүлэх цэг дээр байрлуулна;
5.28 «Тохиромжтой хурд»-замын тухайн хэсэгт тохирох тээврийн хэрэгслийн хурдны хэмжээг жолоочид зөвлөмж болгох бөгөөд үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, хэрэв анхааруулах тэмдгийн хамт байрлуулсан бол тухайн аюул бүхий хэсгийг туулан өнгөрөх хүртэл хүчинтэй байна;

5.29 «Ослын зогсолтын зурвас»-замын эгц уруу, тохойрсон хэсэгт ослоос сэргийлж зогсоход зориулсан зурвас газрыг мэдээлнэ;
5.30.а-5.30.в «Мухар зам»;
5.31.а-5.31.в «Ачааны автомашины хөдөлгөөний тохиромжтой чиг»-хөдөлгөөн нь аль нэг чигт хориглогдсон уулзвараар ачааны автомашин болон трактор, өөрөө явдаг машин механизмын жолоочид хөдөлгөөнөө үргэлжлүүлэх тохиромжтой чигийг зөвлөмж болгоно;

5.32 «Зогс-шугам»-гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор тээврийн хэрэгслийн зогсох газрыг мэдээлнэ. Тэмдэг дэх “ЗОГС” гэсэн бичлэгийн оронд “STOP” гэж бичсэн байж болно;
5.33.а, 5.33.б «Чигийн урьдчилсан заалт»-суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг урьдчилан мэдээлнэ. Тэмдэгт чиглэлийн дугаар (5.38.а тэмдгийн дүрс), тууш зам, нисэх буудлын болон тухайн объектын таних тэмдгийг дүрсэлсэн байж болно. 5.33.а тэмдгийн доод хэсэгт уг тэмдгээс тухайн уулзвар буюу хурд хасах эгнээний эхлэл хүртэлх зайг заана;
5.34.а, 5.34.б «Чигийн заалт»-суурин газар буюу бусад объектод хүрэх чигийг мэдээлнэ. Тэмдэгт тухайн суурин газар буюу объект хүртэлх зайг (километрээр) зааж болох бөгөөд тууш зам, нисэх буудлын болон тухайн объектын таних тэмдгийг дүрсэлсэн байж болно;

5.35 «Объектын нэр»-суурин газраас бусад (гол, мөрөн, нуур, уул, даваа, гүүр, түүхэн дурсгалт газар, дүүрэг, хороолол, гудамж, талбай, өргөн чөлөө, зочид буудал, жуулчны бааз гэх мэт) объектын нэрийг мэдээлнэ;

5.36 «Зайн заалт»-зам (чиглэл)-ын дагуух суурин газар хүртэлх зайг километрээр мэдээлнэ;

5.37 «Километрийн заалт»-тухайн замын эхнээс тэмдэг хүртэлх зайг километрээр мэдээлэх бөгөөд 1 км тутамд байрлуулна;
5.38.а, 5.38.б «Чиглэлийн дугаар»-5.38.а тэмдэг нь зам (чиглэл)-ын дугаарыг мэдээлэх бөгөөд уг замд байрлана. 5.38.б тэмдэг нь зам (чиглэл)-ын дугаар болон чигийг урьдчилан мэдээлэх бөгөөд уулзварын өмнө байрлана;

5.39 «Тойрч гарах бүдүүвч»-хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсгийг тойрч гарах чиглэлийг мэдээлнэ;
5.40.а-5.40.в «Тойрч гарах чиг»-хөдөлгөөнд түр хориглолт тогтоосон замын хэсгийг тойрч гарах чигийг мэдээлнэ;
5.41.а, 5.41.б «Эсрэг талын зорчих хэсгээр тойрч гарах заалт»-тусгаарлах зурвастай замын түр хориглолт тогтоосон зорчих хэсгийг түүний эсрэг талын зорчих хэсгээр тойрч гарах чиглэлийн эхлэл ба төгсгөлийг мэдээлнэ.
Хэрэглэх заавар
5.2. 5.10.а тэмдэгт зөвхөн хоёр буюу гурван эгнээний хөдөлгөөний чигийг заана. Харин 5.11.а, 5.11.б тэмдэгт хоёр буюу мөн гурваас олон эгнээний хөдөлгөөний чигийг заасан байж болно.
5.3. 5.21, 5.22 тэмдгийн доод хэсэгт тухайн буудал, зогсоолын нэр, чиглэлийн дугаар, үйлчилгээний горим, цагийн хуваарь гэх мэт нэмэлт мэдээллийг, мөн 5.25, 5.26 тэмдгийн доод хэсэгт уг тэмдгийн үйлчлэх хүрээ, хүчинтэй хугацааг заасан байж болно.
5.4. 5.33.а, 5.34.а тэмдгээр хөдөлгөөний хэд хэдэн чигийг, 5.33.б, 5.34.б тэмдгээр зөвхөн нэг чигийг мэдээлэх бөгөөд чиг тус бүрт гурваас илүүгүй суурин газар буюу объектын нэрийг заана. Эдгээр тэмдэг болон 5.36 тэмдэг дээр хөдөлгөөний нэг чигт гурав хүртэлх тооны суурин газар буюу объектын нэрийг заахдаа тэмдэгт ойр орших дарааллаар дээрээс доош байрлуулж бичнэ.
5.5. 5.5, 5.6, 5.37, 5.38.а, 5.38.б тэмдэг нь тууш замд байрласан бол ногоон, бусад замд байрласан бол цэнхэр өнгийн дэвсгэртэй байна.
5.6. 5.33.а-5.36 тэмдэг нь тууш замд байрласан бол ногоон, суурин газрын гаднах бусад замд байрласан бол цэнхэр, суурин газарт байрласан бол цагаан өнгийн дэвсгэртэй байна. Тууш замд байрласан тэмдэгт тууш замаас өөр замаар явж хүрэх суурин газар буюу объектын нэрийг цэнхэр дэвсгэртэй оруулга дээр, харин суурин газрын дундуур дайран гарсан тууш замын хэсэг дээр байрлуулсан тэмдэгт уг суурин газрын нэрийг цагаан дэвсгэртэй оруулга дээр бичнэ. Суурин газрын гаднах бусад замд байрласан тэмдэгт тууш замаар явж хүрэх суурин газар буюу объектын нэрийг ногоон дэвсгэртэй оруулга дээр бичнэ. Суурин газрын дотор байрласан тэмдэгт тууш замаар явж хүрэх суурин газар буюу объектын нэрийг ногоон дэвсгэртэй оруулга дээр, харин уг суурин газраас гарч бусад замаар явж хүрэх бол цэнхэр дэвсгэртэй оруулга дээр тус тус бичнэ.
5.7. 5.33.а, 5.39 тэмдэгт хөдөлгөөний горим буюу чиглэлийн онцлогийг харуулах зорилгоор бусад тэмдгийн дүрсийг байрлуулсан байж болно.
Эх сурвалж: legalinfo.mn. Хайлттай хувилбар — /temdeg.